Мэдээлэл
Хорт утааны эсрэг бүгдээрээ санаачлагатай ажиллах цаг болжээ 2011/12/20
![]() Агаарын бохирдолыг хэрхэн бууруулах вэ? 2011/12/16
Манай улс орон хөгжихийн хирээр төв суурин газруудын агаарын бохирдол
сүүлийн жилүүдэд үлэмж ихээр нэмэгдэж байна. Дулааны болон цахилгаан
эрчим хүч үйлдвэрлэхэд жил бүр хэрэглэж буй 5.7сая тонн нүүрс, 160м³ тн
мод зэрэг нь агаарын бохирдол ихсэхэд хамгийн гол шалтгааны нэг болж
байна.
дэлгэрэнгүйУлаанбаатар хотын агаарын бохирдол 2011/12/16
Улаанбаатар хотын агаарын бохирдол 10 дугаар сараас эхлэн дараа оны 3
дугаар сар хүртэл ихэсдэг байдал ажиглагдаж, цаг агаарын тааламжгүй
нөхцөл /температурын инверси, хүйтэн өвөл/ бүрэлддэгтэй холбоотой. Агаар
дахь хүхэрлэг хийн агууламж харьцангуй нам дор байрлах хотын төв болон
гэр хорооллын орчинд их байна. 2004 онд хүхэрлэг хийн жилийн дундаж
агууламж хотын хэмжээнд 14 мкг/м3, хоногийн дундаж хамгийн их агууламж
болох 96 мкг/м3 Баянзүрх дүүрэг, 13-р хорооллын орчинд /УБ-4/ 1-р сард
ажиглагдсан. Ялангуяа энэ оны 1, 2, 12-р сард бохирдол эрс ихэсч, эдгээр
сард нийт ажиглалтын 50 орчим хувьд MNS-4585-98 “Агаарын чанарын
стандарт”-аас давж бохирдон, өмнөх оноос хүхэрлэг хийн агууламж агаарын
чанарын стандарт хэмжээнээс давж бохирдох тохиолдлын тоо нь ихэссэн
байна.
дэлгэрэнгүйЗургийн цомог
|
Брэнд бүтээгдэхүүн
Санал асуулга |